МАН-ын Удирдах зөвлөл 16.00 цагт хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл 16.00 цагт хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.09.01/ 16:00 цагаас хуралдах тов зарлажээ. Хурлаар  УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна. 

Үүний дараа үргэлжлүүлэн 17.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдах юм байна. Ирэх аравдугаар сарын 10-нд дээрх нөхөн сонгууль болох бөгөөд хоёр тойрогт нийт долоон хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшигчдийг тодруулахдаа тойрог тус бүрт явуулсан социологийн судалгааны үр дүнд үндэслэн, олон нийтийн дэмжлэгийг авах хамгийн өндөр боломжтой намын гишүүний нэрийг намын Бага хуралд оруулна гэж мэдэгдсэн.