Нөхөн сонгуульд АН-аас Хэнтийд Б.Гарамгайбаатар, Сонгинохайрханд Э.Бат-Үүлийг ДЭВШҮҮЛЭХЭЭР шийдлээ

Нөхөн сонгуульд АН-аас Хэнтийд Б.Гарамгайбаатар, Сонгинохайрханд Э.Бат-Үүлийг ДЭВШҮҮЛЭХЭЭР шийдлээ

Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд болно. Иймд өнөөдөр /2021.09.01/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж, нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна.

Тодруулбал, Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Б.Гарамгайбаатар, харин Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэх тогтоолын төслийг ҮБХ-ны хурлаар баталсан байна. Ингээд энэ сарын 05-ны өдөр гэхэд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалыг хүргүүлэх ажээ.