Сүхбаатар аймагт галзуу чоно хүүхэд, нохой руу дайрчээ

Сүхбаатар аймагт галзуу чоно хүүхэд, нохой руу дайрчээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар  багийн нутаг дэвсгэрт үнэг галзуурч, айлын нохой болон хүүхэд рүү дайрсан тохиолдол наймдугаар сарын 27-ны өдөр гарчээ. Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж эхэлсэн аж.

Дээрх дуудлагын дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарч ажиллан урьдчилсан байдлаар галзуу өвчин мөн болохыг тогтоожээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн зан авирт байнгын хяналт тавьж, мал сүргээ байнгын хариулгатай байлгахыг малчдад анхааруулж байна.