МАН-ын Удирдах зөвлөл Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг дэмжлээ

2021-09-01 19:04

ШУУРХАЙ: Ц.Идэрбат 31,7 хувиар, Э.Батшугар 23 хувиар НЭР ДЭВШИГЧДИЙГ тэргүүлсэн гэж танилцууллаа

Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар нарын дэвшүүлэхийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн байгаа юм.

Харин яг одоо Удирдах зөвлөлийн саналыг Бага хурлаараа хэлэлцэж байна.

Тодруулбал, социологийн судалгаагаар Хэнтий аймагт иргэдийн 80 хувь нь МАН-ыг дэмжсэн бол, нэр дэвших магадлалтай хүмүүсээс 31,7 хувиар Ц.Идэрбат тэргүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүрэгт эхний судалгаагаар 13,2 хувь, сүүлд хийсэн судалгаагаар 23 хувиар Э.Батшугар тэргүүлсэн гэж МАН-ын Бага хурлын гишүүдэд танилцууллаа. Яг одоо нэр дэвшигчдийн танилцуулга хийгдэж байна.

2021-09-01 17:35

ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд МАРГАЛДАЖ, хурал нь эхлээгүй байна

Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт ирэх аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ МАН болон АН-ууд өнөөдөр /2021.09.01/ тодруулж байна.

Тодруулбал, АН-аас Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл, Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар нар нэр дэвшихээр болсон бол яг одоо МАН-ын Удирдах зөвлөл дотооддоо маргалзаж, хуралдаж чадалгүй Бага хурал нь тэднийг хүлээж байгаа ажээ. 

Учир нь МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэн нэр дэвшигчдийг Бага хурлаараа хэлэлцэх ёстой юм. Мөн МАН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугар нарыг нэр дэвшүүлэх санал гарсан нь багагүй маргаан үүсгээд байгаа бололтой.

2021-09-01 18:29

МАН-ын Удирдах зөвлөл Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дөнгөж сая /2021.09.01/ тарлаа. Хуралдаанаар УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг дэмжжээ. 

Ц.Идэрбатын хувьд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. Харин Э.Батшугарыг Н.Энхбаяртай тохирсон ёсоор дэвшүүлж буй нь энэ аж.

Үргэлжлүүлэн яг одоо Бага хурал нь тус асуудлаар хуралдаж эхэлжээ. Хуралдаанд Удирдах зөвлөлөөс дэмжсэн дээрх хүмүүсийг танилцуулах бөгөөд заалнаас бусад гишүүд нэрээ дэвшүүлэх эрхтэй юм. Гэхдээ босоо тогтолцоотой МАН-ын хувьд Удирдах зөвлөлөөс дэмжсэн нэрсийг батламжлаад явах болов уу гэсэн таамаг байна.