С.Энхболд: Нийт тохиолдлын 50 хувьд дельта хувилбар бүртгэгдэж байна

С.Энхболд: Нийт тохиолдлын 50 хувьд дельта хувилбар бүртгэгдэж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар тодруулга өглөө.

Тэрбээр "Тандалтын шинжилгээ сүүлийн үед их хийж байгаа. Үүнээс сүүлийн 24 цаг 3700 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тавдугаар сарын 22-ноос хойш бид хөл хорио тогтоохгүй байх бүх боломжийг авч байгаа. Хамгийн гол нь иргэд хамтын хүчээр давах хэрэгтэй байна. Ер нь нийт тохиолдлын 50 хувьд дельта хувилбар бүртгэгдэж байна. Манай улс өмнө нь мутацийн шинжилгээг гадагшаа явжуулж илрүүлдэг байсан бол одоо өөрсдөө илрүүлдэг болсон" гэлээ.