Ц.Идэрбатыг 97.8%, Э.Батшугарыг 95%-ийн саналаар дэмжиж, нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээр баталлаа

Ц.Идэрбатыг 97.8%, Э.Батшугарыг 95%-ийн саналаар дэмжиж, нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээр баталлаа

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Хэнтий аймагт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. 

Тэгвэл 18.00 цагт эхэлсэн Бага хурлаар нэр дэвшигч Ц.Идэрбатыг 97.8% , Э.Батшугарыг 95%-ийн саналаар дэмжиж, нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээр баталлаа.