УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг УИХ-ын даргын ЖДҮ, хөдөө, аж ахуй хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилжээ

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг УИХ-ын даргын ЖДҮ, хөдөө, аж ахуй хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилжээ

УИХ-ын гишүүн М.Билэгтийг УИХ-ын дарга Г.Занданшатарын Жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж, ахуй хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилжээ. Түүнийг наймдугаар сарын 25-ны өдөр томилжээ. Тэрбээр уг салбарт иргэдийг ажил, орлоготой байх чиглэлд зөвлөж, холбоотой хууль, тогтоожоор санал зөвлөмжөө хэлээд явах аж. 

Түүний хувьд 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө хувийн бизнесийн ажлаа удирдаж байсан. 

Мөн 2016-2020 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаандаа нэн шаардлагатай олон хуулийг санаачилж, баталсан. Өнгөрсөн парламентын хамгийн идэвхтэй цаашлаад хуулийн үг, үсэг таслал бүр дээр нямбай ажилладаг гишүүдийн нэг байв. УИХ-ын гишүүдийн хуралдаа суусан ирцийн мэдээг танилцуулахад М.Билэгт нэг ч удаа таслаагүй бөгөөд хууль хэлэлцэх явцад хамгийн их горимын санал гаргасан гишүүнээр нэрлэсэн статистик бий.