С.Жавхлан: Хэрүүлтэй айлд хүн тогтохгүй. Би АН-аас гарч уран бүтээлийн ажилдаа анхаарна

С.Жавхлан: Хэрүүлтэй айлд хүн тогтохгүй. Би АН-аас гарч уран бүтээлийн ажилдаа анхаарна

УИХ-ын гишүүн асан МУГЖ С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, гарч байгаагаа хэллээ. Харин үүнээс цааш улс төрөөч холдож урлагийн ажилдаа түлхүү анхаарах аж. 

Тэрбээр энэ талаар "2016 оны УИХ-ын сонгуульд БЗД-т бие даан нэр дэвшиж байсан. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-д элсэж, Увс аймагт нэр дэвшиж байсан юм. Нөхөн сонгууль яг одоо болж байна. Гэтэл үүнд Жавхлан миний бие дэвших гэж байна гэсэн мэдээлэл гарч байна. Би үүнийг маш гайхаж хүлээж авсан. Надад нөхөн сонгуульд дэвшиж, сонгогдох санаа, бодол байхгүй. Үүнд битгий итгээрэй. 

Ардчилсан нам дотооддоо маш их хэрүүл уруул, тэмцэлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтох аргагүй. Ийм айлаас зөв шийдвэр, шийдэл гарахгүй. Хэрүүлийн бузар гэж юу байдаг билээ дээ. Ийм учраас Ардчилсан нам миний зан зарчимд нийцэхгүй, ард түмний төлөө гэх сэтгэл гарахад хэцүү гэх дүгнэлтээр Ардчилсан намаас гарч байгаагаа зарлаж байна.

Цаашаа өв соёлоо хамгаалах, уран бүтээлээ үргэлжлүүлэх зэрэг олон төсөл хөтөлбөрүүд байна. Үүндээ төвлөрөх болно. Гэхдээ би гомдоогүй шүү. Урлагийн ажилдаа илүү анхаарна" гэсэн юм. 

Тэрбээр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж буй өргөдлөө өнөөдөр өгөх юм байна. 

ҮЗЭХ: