МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг элчин зөвлөхөөр томилжээ

МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг элчин зөвлөхөөр томилжээ

МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөхөөр томилжээ.

Тэрээр УДБЭТ-ийн захирал, дараа нь БСШУЯ-ны соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрээр 1959 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг төгссөн юм.