Өнгөрсөн зургадугаар сард BBC мэдээллийн сайтад Монгол улсад коронавирусийн цар тахалтай холбогдуулан ноолуурын экспортын талаар малчин Цэдэндоржийн Наранцэцэгтэй ярилцаж, өөр улсын болоод брэндийн онцлогуудтай харьцуулсан мэдээллийг онцлон орчуулан хүргэж байна.
Цэдэндоржийн Наранцэцэг тэрбээр өвлийн 30 градусыг тэсвэрлэж, өвлийн шинэ бээлий авахгүй ажиллаж байгаагаа “Хувцас минь хуучирч урагдсан мөн би ажлын бээлий гадуур олж чадахгүй байна” гэж тайлбарласан юм. Хатагтай Наранцэцэг Монголын зэрлэг дагшин байгальд ямаа хариулдаг бөгөөд ноос ноолуурын экспортоор дэлхийд БНХАУ-ын дараа хоёрдугаарт орох улсынхаа байр суурийг хадгалахад тусалдаг нэгэн. Та түүний амьдралыг өөрийнхөө ертөнцөөс асар их хол гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ тэр дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй бусад олон хүмүүстэй адил коронавирусын цар тахлын улмаас бүтээгдэхүүний хомстолд өртөж буй нэгэн юм.
-МОНГОЛ УЛС ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС ХЭТ ХАМААРАЛТАЙ НЬ ЦАР ТАХЛЫН ҮЕД УЛАМ МЭДЭГДЭЖ БАЙВ-
Бидний ихэнх нь өнгөрсөн жил халдварын дэгдэлтийн эхэн үед супермаркетын хоосон тавиуруудыг олж харж байсан бол далайд гарцгүй Монгол улсын хувьд ч хоол хүнс, түлш, хувцас хэрэглээгээ дийлэнхийг импортолдог байсан тул нөхцөл байдал тун хүндээр тусаж, ноцтой байдалд орсон юм.
Монголын Засгийн газар хүнсний импортыг нэн тэргүүнд тавьснаар бусад салбарт хомстол үүсэж, улмаар үнийн өсөлтөд хүргэж байна.
Тус улс гадаад зах зээлээс хэт хамааралтай байгаа нь энэ явдал илт харуулж байна. Энэ талаар Ц.Наранцэцэг, “Бүх юмны үнэ өссөн, худалдаж авах юм олдохгүй байна” гэсэн юм. Дэлхий нийтийн нийлүүлэлтийн сүлжээ компанийн менежмент нь аливаа зүйл буруугаар эргэж, хомстол үүсэхгүй л бол эрсдэлийг ихэнх нь бодож үздэггүй талтай. Цар тахлын үед ч хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаж, сандарч байх хооронд тус компаниудад ч эдгээр асуудал зэрэгцэн тохиолдож байдаг. Тэгвэл цаашид сүлжээг бэхжүүлж, хомсдолоос сэргийлэхийн тулд юу хийж болох вэ?
Кардиффын их сургуулийн нийлүүлэлтийн сүлжээний менежер доктор Лаура Пурвис хэлэхдээ, "Олон компаниуд том хэмжээний цочролыг даван туулах чадваргүй тахлын өвчинд нэрвэгдсэн. Супермаркетууд дээр жишээ авахад: Тухайн улсын Засгийн газар хөл хорионы ч юмуу томоохон шийдлийн өмнө урьдчилан дэлгүүрүүдэд мэдэгдэх нь тавиурын хүртээмжийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний хомстолыг багасгахад их тус дэм болдог. Цар тахлын үед цагаан тугалга, ариун цэврийн цаас гэх мэт зарим бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн бол харин үүнээс үүдэн хүмүүс ажилдаа явахгүй байгаа нь бэлдсэн хачиртай талхны борлуулалт их хэмжээгээр унаж байгаа ажиглагдсан. Тээвэрлэлтийн уналт нэмэгдэхэд зарим нийлүүлэлтийн сүлжээ тасарсан гэх мэт” гэсэн юм.
-ДЭЛХИЙН СҮЛЖЭЭ КОМПАНИУД ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ-
Мөн “супермаркетууд болон бусад жижиглэн худалдаачид нийлүүлэгчдээ илүү нээлттэй байж, тод байдлыг мэдэгдсэнээр нийлүүлэгчид цаг тухай бүрт бараагаа нийлүүлж чадна. Гэхдээ энэ тал дээр зарим аж ахуйн нэгжүүд өрсөлдөөний давуу талаа алдахвий гэж айж, нийлүүлэгчдтэйгээ мэдээлэл солилцох дургүй байдаг” гэжээ. Дэлхийн спортын алдарт брэнд болох “Nike” компани нийлүүлэлтийн сүлжээгээ дижитал хэлбэрт буюу нийлүүлэлт хийдэг газруудтайгаа ил тод байдлаар холбогдох гэж аль хэдийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байсан тул цар тахал дэгдсэн үед тэд хариу арга хэмжээ яаралтай авч ажилласан ба онлайнаар барааг зарж борлуулсан нь ямар нэг хомстол үүсэхэд огт нөлөөлөөгүй. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн судалгаагаар улам олон тооны пүүсүүд энэ “Nike”-ийн замналаар явахыг зорьж байгаа гэсэн тоо гарсан байна.
Олон олон хүмүүс хиймэл оюун ухааны тусламжтайгаар компьютерын систем түгээлтийн хүргэлт хийх дроныг судалж байсан юм. Гэсэн хэдий ч мэдээж энэ дэвшилтэт арга зарим сүлжээнд нээх хэрэгцээтэй зүйл биш гэдэг нь ойлгомжтой.
Монголын ноос ноолууран тансаг эдлэлийн төлөөлөл болсон Ц.Наранцэцэг тэргүүтэй малчид ноолуурын экспортын цар тахалд нэрвэгдэж, дэлхийн эрэлт буурч, загварын дэлгүүрүүд хаагдаж, хүмүүс гэртээ тансаг хэрэглээнийхээ худалдан авалтаа багасгаж байна. Ноосны борлуулалт, нийлүүлэлтийн сүлжээг хилийн чанадад болон гадаадад гаргах ажил хурдан хэвийн болгохгүй бол амьжиргааны түвшин буурсан, малчид хүнд байдалд орж байна.
Эх сурвалж: BBC