Б.Энхбаяр: Шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй

Б.Энхбаяр: Шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаа Я.Содбаатар шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шударга ёсыг бэхжүүлэх ажлаа шүүхийн шинэчлэлээс эхлүүлж, шүүхийн томилгооноос бүрэн татгалзаж байгааг мэдэгдсэн юм. Тодруулбал, бүх шатны шүүгчдийг томилох болон АТГ-ын даргыг томилох эрхээсээ татгалзах шийдвэрийг гаргасан" гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл Шүүхийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт голлох үүрэгтэй ажилласан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатныг шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй бөгөөд шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх юм шүү" гэж байр, сууриа илэрхийлжээ. 

Үүнээс үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх эрхээсээ татгалзах боломжгүй бололтой. 

Ерөнхийлөгчийн хуулиас /ЭНД/дарж унших.