Аварга Э.Оюунболд Захиргааны шүүхэд гомдол гаргажээ

Аварга Э.Оюунболд Захиргааны шүүхэд гомдол гаргажээ

Энэ жил улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболдоос допинг илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд албан ёсоор зарласан билээ. Э.Оюунболд үүнийг эрс үгүйсгэн, өөрийнх нь шээсийг сольчихож гэсээр өдий хүрсэн. Тэгвэл тэрбээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргажээ.

Э.Оюунболдын нэхэмжлэлд: Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.