Э.Бат-Үүл М.Тулгатаар, Б.Гарамгайбаатар Ж.Оюунбаатараар сонгуулийн МЕНЕЖЕРЭЭ хийлгэхээр болжээ

Э.Бат-Үүл М.Тулгатаар, Б.Гарамгайбаатар Ж.Оюунбаатараар сонгуулийн МЕНЕЖЕРЭЭ хийлгэхээр болжээ

Өнөөдөр /2021.09.06/ Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид холбогдох материалаа Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлсэн байна.

Энэ дагуу АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл болон Б.Гарамгайбаатар нарын материалыг ч тус намаас СЕХ-нд хүргэж өгсөн байна.

Улмаар энэ сарын 18-ны өдөр тэдэнд “нэр дэвшигчийн үнэмлэх” гардуулж, тэдний сонгуулийн менежерүүдийг албан ёсоор СЕХ бүртгэж авах ажээ.

Харин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших Э.Бат-Үүл сонгуулийн менежерээрээ АН-ын дарга М.Тулгатыг ажиллуулахаар болсон аж. Харин Хэнтий аймагт нэр дэвших Б.Гарамгайбаатар тус аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатарыг сонгуулийн менежерээрээ ажиллуулахаар болжээ.