Архангайн засаг дарга М.Батжаргал нарыг АН-ын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай ХАСЖЭЭ

Архангайн засаг дарга М.Батжаргал нарыг АН-ын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай ХАСЖЭЭ

Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д АН олонх болж ялалт байгуулсан.

Тэгвэл өнгөрөгч долдугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн ИТХ хуралдаж тус аймгийн засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулсан байдаг. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын 14 төлөөлөгч Д.Золжаргалыг засаг даргын албан тушаалаас нь огцруулах саналыг ээлжит бус хуралдаа оруулж хэлэлцүүлсэн байна. Ингээд хуралд оролцсон 39 төлөөлөгчийн 21 нь буюу 53,8 хувь нь тус саналыг дэмжсэн байдаг. Харин ИТХ-ын тус шийдвэрийг хүчин төгөлдөр биш гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Архангай аймгийн засаг даргаар М.Батжаргалыг томилсон байна.

Иймд өнгөрөгч долоо хоног /2021.08.30/-т тэрээр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Э.Дашзэгвээс тамга тэмдэгээ хүлээн авсан байдаг. Тэгвэл өнөөдөр АН-аас Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Архангай аймгийн засаг дарга М.Батжаргал болон тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Нямдорж, Э.Баттулга нарыг Ардчилсан намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оногдуулсан байна.

АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэр. 2021.08.30