Өнөө цагт олон нийтийн сүлжээ facebook, twitter хурдацтай хөгжиж, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж байна гэж болно. Тэгвэл удахгүй эхлэх УИХ-ын Намрын чуулганаар “Нийтийн мэдээллийн тухай” хуулийг батлах гэж байгаа бол хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн яам боловсруулж, олон нийтэд танилцуулах ажлыг хийж эхлээд байна.
-НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ҮНДСЭН ХУУЛИЙН 16.17 БҮРЭН ХАНГАГДАЖ ЧАДАХ УУ-
Тус хуулийн зорилго нь нь ”иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино” гэж төсөлд тусгасан байна. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин Үндсэн хуулийн 16.17-д “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй …” гэж заасан байдаг. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Товчхондоо, Монгол улсын иргэн хүн “төрийн нууцад үл хамаарах мэдээлэл”-ийг хайх, олох эрхтэй.
Иймд “Нийтийн мэдээллийн тухай” хууль батлагдсанаар иргэдийн мэдэх эрх хязгаарлагдах юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.
Тодруулбал, хуулийн төслийн 7.1 -д “Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилна” заажээ. Энэ нь төрийн нууцад үл хамаарах, сайд дарга нарын нэр хүнд хөндөгдөж мэдэх мэдээллийг хязгаарлалтай мэдээлэл гэдэгт хамааруулчхаад “мэдээллийн эзнээс зөвшөөрөл авч нийтэл, үзэл бодлоо илэрхийл. Хууль зөрчөөд байна шүү” гэсэн дарамтыг иргэдэд бий болгох юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.
-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН САНААЧИЛСАН “АНДЛАЛЫН ӨРГӨӨ” ЗЭРЭГ ЦОГЦОЛБОРУУДЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЯРЬЖ БОЛОХГҮЙ БОЛОХ УУ-
Тодруулбал, “Хязгаарлалттай мэдээлэл” гэдэгт дараах мэдээлэл хамаарна гэж тусгажээ.
Үүнд;
- 9.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл;
- 9.2.2.төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл;
- 9.2.3.нээлттэй байлгах нь соёлын хосгүй өвд аюул учруулж болзошгүй мэдээлэл;
- 9.2.4.хууль, эсхүл гэрээнд зааснаар задруулах нь бизнесийн нууцыг зөрчиж болзошгүй мэдээлэл;
- 9.2.5.хүн, хуулийн этгээдийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхээр баталгаажсан мэдээлэл;
- 9.2.6.хуульд заасан бусад.
Дээрх заалтуудаас 9.2.3 -д оруулсан заалт анхаарал татаж байгаа юм. Учир нь соёлын өв гэдэг бол өргөн ойлголт, тухайлбал соёлын өвийн хууль бус наймаа, түүх дурсгал гээд олон асуудал хамаарна. Харин тус заалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймагт эхлүүлээд саяхан нураалгасан “Андлалын өргөө цогцолбор”, мөн одоо хэрэгжүүлж буй;
- Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Монголын нууц товчоо цогцолбор
- Мөн аймгийн Биндэр сумын Их хуралдай цогцолбор,
- Норовлин сумын Шихихутаг цогцолбор
- Хэнтий аймгийн Бэрх тосгонд барихаар төлөвлөж буй Далд уурхайн музейн талаар “мэдээллийн эзний зөвшөөрөлгүй” олон нийтэд мэдээлж болохгүй болох юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.
Учир нь хуулийн төслийн 9.3 -д “… хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэж тусгажээ. Мөн хуулийн төслийн 9.6 -д “Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа дараах нөхцөлийг танилцуулна гэж хүртэл тусгасан байна.
Үүнд:
- 9.6.1.мэдээлэл авах зорилго;
- 9.6.2.мэдээлэл авагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас;
- 9.6.3.мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас;
- 9.6.4.авах мэдээллийн агуулга, жагсаалт, мэдээлэл авах хэлбэр;
- 9.6.5.мэдээлэл боловсруулах, ашиглах хүрээ, хадгалах хугацаа;
- 9.6.6.мэдээллийг ил болгох эсэх;
- 9.6.7.мэдээллийг бусдад дамжуулах эсэх;
- 9.6.8.зөвшөөрлөө цуцлах нөхцөл.
зэргээр тусгажээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
-ХЭНТИЙ АЙМАГТ БАРИГДАХ СОЁЛЫН ЗАРИМ БАЙГУУЛАМЖИД 6 ТЭРБУМ 250 САЯ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛӨЖЭЭ-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Монгол улсын түүхийн эсрэг үйлдэл явуулбал улс төрийн хатуу тэмцэл хийнэ” гэж мэдэгдэж байв. Иймд “Нийтийн мэдээллийн тухай” хууль батлагдав “түүхийн эсрэг үйлдэл” хэмээгээд Хэнтийд баригдаж зарим цогцолбор, музейг “хязгаарлалтай мэдээлэл”-д хамааруулж магадгүй юм.
Видео:
Хүснэгт:
Тэгвэл 2021 оны төсөвт эдгээр ажлуудын хүрээнд нийтдээ 6 тэрбум 250 сая төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал,
- "Их Засаг-Шихихутаг" цогцолборын гадна цахилгаан
- хангамж/Хэнтий аймаг, Норовлин сум/-300 сая
- "Их Хуралдай" цогцолборын барилгын интерьер, дотоод
- уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамж /Хэнтий, Биндэр сум/-2,600,000,000
- "Монголын нууц товчоо" цогцолборын барилга/Хэнтий,
- Дэлгэрхаан сум/-1,500,000,00
- "Шихихутаг нууц товчоо" түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга /Хэнтий, Норовлин сум/1,850,000,000