Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарыг огцруулах талаар яригдаж байна

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарыг огцруулах талаар яригдаж байна

Удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар Л.Оюун-Эрдэнийн танхимаас зарим сайд нарыг огцруулах бололтой. Тодруулбал, Зам тээвэр хөгжил /ЗТХ/-ийн сайд Л.Халтар, БОАЖ-ийн сайд Н.Уртнасан зэрэг сайд нарын талаар яригдаж байгаа аж.

Учир нь Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил удааширсан. Мөн сүүлийн үед ачаа тээврийн вагон осолдсон, Эрээн-Зам-Үүд боомтод тээврийн бөөгнөрөл үүсэж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цаашлаад нүүрс тээврийн жолооч нарын дунд коронавирусийн халдвар гарсан тул БНХАУ хилээ хаасан нүүрс тээвэр зогссон зэрэг асуудал нөлөөлж байгаа бололтой.