Архангайн засаг дарга М.Батжаргал: Намайг С.Эрдэнэ дарга ХОЁР дахь удаагаа АН-аас хөөлөө

Архангайн засаг дарга М.Батжаргал: Намайг С.Эрдэнэ дарга ХОЁР дахь удаагаа АН-аас хөөлөө

Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д АН олонх болж ялалт байгуулсан. Ингээд тус аймгийн засаг даргаар Д.Золжаргалыг томилсон байдаг.

Гэтэл өнгөрөгч долдугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн ИТХ хуралдаж тус аймгийн засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулсан байдаг. Харин ИТХ-ын тус шийдвэрийг хүчин төгөлдөр биш гэж мэдэгдэж байсан.

Харин саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Архангай аймгийн засаг даргаар М.Батжаргалыг томилсон байна.

Харин АН-аас Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Архангай аймгийн засаг дарга М.Батжаргал болон тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Нямдорж, Э.Баттулга нарыг Ардчилсан намын гишүүчлэлээс 4 жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оногдуулсан.

Тэгвэл энэ талаар Архангайн засаг дарга М.Батжаргал хэвлэлд өгсөн тайлбартаа, “Ардчилсан намын төлөөллийн 65 хүн 2020 оны дөрөвдүгээр сард С.Эрдэнэ даргатай уулзаж, дүрмийн бус үйл ажиллагаагаа зогсоох талаар шаардлага тавьж байсан. Тухайн үед биднийг хөөж, муудалцсаны дараа удалгүй намайг намаас хөөсөн юм. Тухайн үед намын Үндсэн дүрмийн хороогоор хэлэлцэж, “Намайг намаас хөөх үндэслэлгүй, хэлмэгдүүлэлт байсан” гээд миний гишүүнчлэлийн эрхийг сэргээсэн. Гэтэл С.Эрдэнэ дарга дахиад намайг дахиад хөөчихлөө” гэжээ.

Сонирхуулахад, Архангай аймгийн Булган сумын харьяат тэрээр Үндэсний бөхөөр 2003 онд цэргийн арслан, 2006 онд улсын харцага цол хүртэж байжээ.