Н.Уртнасан: Бурууд бууж өгөхгүй. Даваад гарна

Н.Уртнасан: Бурууд бууж өгөхгүй. Даваад гарна

Маргааш /2021.09.08/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг албан тушаалаас нь чөлөөлнө гэх мэдээлэл бий. Тодруулбал, тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг шийдвэрлэнэ гэсэн. 

Тэгвэл Н.Уртнасан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дээрх мэдээлэл хариу өгчээ. Тодруулбал, тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл, агаар орчны бохирдлын талаар бидэнд хийх ажил маш их байна. Хийж ч байна. Дахин, дахин хэлэх хэрэг гардаг юм байна. Хариуцлагатай ажил хийж буй хүний хувьд зөвхөн бодлого шийдвэр, ажил л ярина. Хүний тухай болон бусад сэдвээр ярихгүй. Ажлаа л сайн хийцгээе. Чин сэтгэл, хичээл зүтгэлийг үнэлэх өдөр ирнэ. Бурууд бууж өгөхгүй. Даваад гарна. Өвөлжилтийн хурлын өмнө амжиж бичив" гэжээ.