ЗАСГИЙН ГАЗАР: Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг 12 дугаар сарын 31-ны дотор Яармаг руу нүүлгэнэ

ЗАСГИЙН ГАЗАР: Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг 12 дугаар сарын 31-ны дотор Яармаг руу нүүлгэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.08/ хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг яг одоо танилцуулж байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан. 

Тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах чиглэлийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болголоо.

Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу нүүлгэх стратегийг танилцуулахыг үүрэг болголоо” гэв.

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө