ТОДРУУЛГА: З.Энхболдыг АН-аас хөөгөөгүй, НЭР ДЭВШИХ эрхийг нь НАЙМАН жилийн хугацаатай хассан гэж сонссон

ТОДРУУЛГА: З.Энхболдыг АН-аас хөөгөөгүй, НЭР ДЭВШИХ эрхийг нь НАЙМАН жилийн хугацаатай хассан гэж сонссон

УИХ-ын дарга, АН-ын дарга асан, тус намын лидерүүдийн нэг болох З.Энхболдыг намын гишүүнчлэлээс хасаж, хөөх санал гарсан гэх мэдээлэл гараад байна.

Тодруулбал, анхдагч эх сурвалжийн мэдээлэлд, “АН-ын Үндсэн дүрмийн хороо энэ сарын 03 /2021.09.03/-ны өдөр хуралдаж, З.Энхболд болон УИХ-ын гишүүн Ц.Туваан нарт хариуцлага тооцож АН-аас хөөх санал яригдсан” гэж мэдээлсэн байгаа юм. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Иймд бид АН-ын албан бус эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад, “З.Энхболд даргыг АН-аас хөөх асуудал яригдаагүй. Харин УИХ зэрэг бүх шатны сонгуульд 4-8 жилийн хугацаатай АН-аас нэр дэвшүүлэхгүй гэсэн Үндсэн дүрмийн хорооны шийдвэр гарсан талаар гишүүдийн дунд яригдаж байна. Гэхдээ албан ёсны шийдвэрийг ҮБХ-ны гишүүдэд огт танилцуулагдаагүй” гэсэн юм.

Ямартай ч энэ талаар АН-аас албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

Харин АН-аас шат шатны сонгуульд З.Энхболдын нэр дэвших эрхийг 4-8 жилийн хугацаатай хассан шийдвэр гарсан талаар тус нам дотор яригдаж эхэлжээ.