Казахстан, Германд суух Элчин сайд нарыг томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ЗАРЛИГ гарчээ

Казахстан, Германд суух Элчин сайд нарыг томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ЗАРЛИГ гарчээ

Өнгөрөгч зургадугаар сарын 30 /2021.06.30/-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар манай улсаас гадаадад суух элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн.

Тухайлбал,

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг
  • Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг нарыг дэмжсэн.

Тэгвэл Д. Баярхүү, Б.Мандахбилэг, Г.Мөнхбаяр, Б.Баярсайхан нарыг тус бүр элчин сайдаар томилох ЕрөнхийлөгчУ.Хүрэлсүхийн зарлиг өчигдөр /2021.09.08/ гарчээ.