Э.Оюунболдын цолыг хураах саналыг даваа гаригт хүргүүлнэ гэв

Э.Оюунболдын цолыг хураах саналыг даваа гаригт хүргүүлнэ гэв

Өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны хуралдаан болж, сэргээш хэрэглэсэн бөхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн мэдээлэл хийлээ.

Тэрбээр  “Үндэсний бөхийн салбар хороо хуралдсан. Үндэсний их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг. Хоёр бөхөөс допинг илэрсэн. Хоёр бөхөд ажлын 10 хоногт багтаан В сорьцыг шинжлүүлэх хүсэлт гаргаж болно гэсэн. Нэгэнт 10 хоногт “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргаагүй учраас хуулийнхаа хүрээнд нэрийг зарлах учиртай. Одоо бол дараагийн шатанд салбар хороо өөрийнхөө төвшинд шийдвэр гаргаад төв хороондоо уламжилна. Допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн хороогоор тогтоогдсон нөхцөлд барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, давсан давааг нь хүчингүй болгох, учраа таараад барилдаад унасан бөхөд нь цол чимгийг нэмж олгох,  сэргээш хэрэглэсэн бөхийн цол чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хороо Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороондоо хүргүүлэх учиртай.  Эл саналаа ирэх долоо хоногийн даваа гаригт хүргүүлнэ.

Цол олгох,  хураах асуудлыг Ерөнхийлөгч мэднэ. Нэг бөх Б сорьцын шинжилгээ өгсөн. Хариу нь ирмэгц бөхийн салбар хороо дахин хуралдана гэсэн юм.