БИДНИЙ ТУХАЙ: БНСУ болон Монгол улсын ерөнхийлөгч нар өнөөдөр цахим уулзалт хийнэ

БИДНИЙ ТУХАЙ: БНСУ болон Монгол улсын ерөнхийлөгч нар өнөөдөр цахим уулзалт хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар өнөөдөр /2021.09.10/ үдээс хойш цар тахал, эдийн засгийн хэлхээ холбооны талаар цахим уулзалт хийнэ гэж мэдэгджээ.

Тодруулбал, Хоёр улсын Ерөнхийлөгчид хоёр улсад цар тахал нэмэгдэж байгаатай холбогдуулан ковидын эсрэг тэмцэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих арга замуудыг ярилцана гэжээ.

Энэхүү уулзалт нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тэдний анхны яриа хэлэлцээ болох юм. Харин БНСУ-ын Ерөнхийлөгчийн хувьд 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдын хувиар уулзалдаж байсан бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь хоёр талын харилцааг  сайжруулахад тус дэм болно гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

Эх сурвалж: Yonhap news