АН-аас хөөгдсөн гэх З.Энхболд, Ц.Туваан нарын асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ

АН-аас хөөгдсөн гэх З.Энхболд, Ц.Туваан нарын асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын дарга асан З.Энхболд болон УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг АН-аас хөөсөн гэх албан бус мэдээлэл гарсан.

Харин бидэнд олдсон мэдээллээр, “Тэднийг тус намаас хөөгөөгүй. Харин АН-аас нэр дэвших эрхийг нь 4-8 жилийн хугацаатай хассан” гэж буй юм. Тэгвэл өнөөдөр /2021.09.13/ 14:00 цагаас Ардчилсан намын гишүүн Ц.Туваан, З.Энхболд нарыг Ардчилсан намаас хөөсөн тухай мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар өгөх хэвлэлийн хурлыг зарласан байна. Харин тус хэвлэлийн хуралд хэн оролцох нь одоогоор тодорхойгүй байна.