Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Оюунбилэгийг томиллоо

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Оюунбилэгийг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Санжаадоржийн Оюунбилэгийг томилжээ. Өмнө нь тус яамны ТНБД-аар МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг ажиллаж байсан бөгөөд саяхан Киргиз улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилоод буй. Тиймээс түүний оронд улс төр судлалын доктор С.Оюунбилэг ийнхүү очиж байна.

БОЛОВСРОЛ:

Баянгол дүүргийн 28-р дунд сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд бизнесийн удирдлага, Удирдлагын Академид төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

ХУВИЙН ХЭВШИЛ

  • 2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч
  • 2005-2007: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер
  • 2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал
  • 2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч
  • 2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал
  • 2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн