ВИДЕО: АТГ-ын дарга З.Дашдаваа мөрдөгчөөрөө дамжуулан Төрхурахын аманд авсан байж болзошгүй газрыг “цуцлах” санал гаргажээ

ВИДЕО: АТГ-ын дарга З.Дашдаваа мөрдөгчөөрөө дамжуулан Төрхурахын аманд авсан байж болзошгүй газрыг “цуцлах” санал гаргажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан, “хэн хэчнээн газартай, хаана ямар газар эзэмшдэг мэдээллийг нээлттэй болгох асуудлыг хоёр долоо хоногийн хугацаанд бэлдэж танилцуулах” үүргийг холбогдох сайд нарт өгсөн.

ВИДЕО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл

Тэрээр, “хэн хэнийгээ хуураад яахав, олон нийтийн шүүлтүүрээр оръё, олон нийт бол хамгийн сайн хяналт” гэж онцолсон юм. Тэгвэл түүний үүрэг болгосон 14 хоног дуусах нь ойртсоор байна.

-АТГ-НЫ ДАРГА З.ДАШДАВАА МӨРДӨГЧ, КОМИССАР Д.НЯМДАГВААР ДАМЖУУЛЖ ТӨРХУРАХЫН АМАНД ГАЗАР АВСАН УУ-

Иймд бид өмнө нь зарим эх сурвалжид гарч байсан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой “газар”-ын асуудлыг хөндөж байна. Тухайлбал, “Нийгмийн толь” хуудаст, “АТГ-ын дарга З.Дашдаваа нь Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Нямдагва гэх залуугаар дамжуулж, БЗД-ийн нутаг дэвсгэрт байршилтай Дархан цаазат Төр хурхын аманд буюу Төрийн тусгай хамгаалалттай газарт 60 га газрыг хууль бусаар авсан байж болзошгүй" мэдээлэл гарч байв. Мөн, “тухайн тусгай хамгаалалттай газар дээр хувийн амины 4 байшин баригдсан бөгөөд зарим хэсэг газрыг нь бусдад өндөр үнээр зарж байна” гэсэн юм.

-ИРГЭН Д.НЯМДАГВА ТӨРХУРАХЫН АМАН ДАХЬ “ГАЗАР АШИГЛАХ ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГУУЛАХ” ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ-

Тэгвэл “Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-наас 2021 оны дөрөвдүгээр сард Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандаж, “Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2020.05.29-ний өдрийн … дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны хамгаалалтын бүсэд иргэн Д.Нямдагва … зориулалтаар … м2 газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Иргэн Д.Нямдагва нь … солбицол бүхий газраа өөрийн хүсэлтээр газар ашиглах эрхээ дуусгавар болгох хүсэлтийг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн

бөгөөд тус иргэн нь газар ашиглах хугацаандаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж гэрчилгээ авч гэрээ байгуулаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дах заалтын дагуу тус иргэний газар ашиглах эрх дуусгавар болгуулах хүсэлтийг уламжилж байна” гэсэн албан тоотыг явуулжээ.

-ГАЗРЫН АСУУДАЛ “ГЭРЭЛ ЦОХИУЛСАН” ТУЛ АШИГЛАХ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗСАН УУ-

Ийнхүү Дархан цаазат Төрхурахын аманд 5 жилийн хугацаатай ашиглах газар авч, барилгын суурь зутгаад байсан газрынхаа “ашиглах эрхээс иргэн Д.Нямдагва татгалзах” болсон шалтгааныг “АТГ-ын удирдлагын газрын асуудал “гэрэл цохиулсан” тул тус газрыг ашиглах эрхээсээ иргэн Д.Нямдагва өөрийн хүсэлтээр татгалзав уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Харин өдгөө тус газарт хэд, хэдэн барилга, орон сууцны суурь босчээ.

Дархан цаазат Төр хурхын ам

Дархан цаазат Төр хурхын ам

Дархан цаазат Төр хурхын ам