АН-ын эмэгтэйчүүд Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг дэмжиж ажиллая гэж УУЛЗЖЭЭ

АН-ын эмэгтэйчүүд Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг дэмжиж ажиллая гэж УУЛЗЖЭЭ

Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт ирэх аравдугаар сард УИХ-ын нөхөн сонгууль болно. Тус сонгуульд АН-аас Э.Бат-Үүл болон Б.Гарамгайбаатар нар өрсөлдөж буй. 

Тэгвэл АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны гишүүд болон АН-ын ҮБХ-ны гишүүдийн чөлөөт уулзалт болжээ. Тус уулзалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг болон бусад гишүүд оролцож, цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцсон аж.

Уулзалтын үеэр, “АН хуваагдаж байгааг гишүүд эсэргүүцэж ардчилалд аюул учирч байгаа энэ үед хамтдаа эвтэй байж нэг цул хүч болж нөхөн сонгуульд амжилт гаргана” гэж намаа дахин нэгтгэх хүсэлтэй байгаагаа дуулгажээ.

Мөн нөхөн сонгуульд УИХ-ын 18-р тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатар, 28-р тойрогт нэр дэвшигч Э.Бат-Үүл нарыг дэмжиж ардчиллаа хамгаалж ажиллахыг АЭХ-ны бүх гишүүддээ уриалжээ.