Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дорнодод, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Орхон аймагт ӨНӨӨДӨР ажиллаж байгаа аж

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дорнодод, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Орхон аймагт ӨНӨӨДӨР ажиллаж байгаа аж

Өнөөдөр /2021.09.16/ Засгийн газрын зарим сайд нар хөдөө орон нутагт ажиллаж байгаа ажээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Дорнод аймагт ажиллажm ДЭМБ-аас хэрэгжүүлдэг "Пэн хайртс" загвар төслийн нээлтийг хийсэн байна. Тодруулбал, Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх ажлыг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас "Пэн хайртс" загвар төслийг зарим аймаг, дүүрэгт өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа аж.

Харин Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын баг Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт хотыг Хангайн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хугацаа 2020 онд дууссан тул шинээр боловсруулж батлуулах зураг, төслийн ажилд шаардлагатай 720 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн байна.