Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор АНУ-руу явна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор АНУ-руу явна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох талаар Гадаад харилцааны яам мэдээллээ.

Чуулганаар У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх аж.

Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцох юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам