Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ДЭМЖИЖ ажиллана гэжээ

Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ДЭМЖИЖ ажиллана гэжээ

Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд болно. Тус сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар өрсөлдөнө. Иймд өнөөдөр /2021.09.17/ тэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзсан байна.

Уулзалтын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Аравдугаар сарын 10-ны өдөр маш хариуцлагатай сонгууль болно. Энэхүү нөхөн сонгуульд 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, өдий хүртэл тууштай зүтгэж яваа хоёр эрхэм нэр дэвшин өрсөлдөж байгаад олзуурхаж байна. Улс орон нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлалд орохын сул талыг сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлууд тодхон харууллаа. Та бидний ардчиллын замаар замнасан 30 жилийн үр дүн талаар болох учиргүй. Үүнд бид өөрсдөдөө ч дүгнэлт хийх ёстой” гэжээ.

Түүнчлэн Бүлгийн гишүүд, нэр дэвшигч нар харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ардчилсан намын хувьд эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нягтарч, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн, улс орны хувьд үзэл санааны сонгууль болох ёстой гэдгийг онцолжээ. Уулзалтын дараа тэд хамтдаа дурсгалын зураг татуулж, нэр дэвшигчдэд амжилт хүсэн Ардчилсан намын туган дээр гарын үсгээ зурцгааж, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.