НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ӨНӨӨДӨР явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ӨНӨӨДӨР явагдана

НӨАТ-ын урамшууллын 2021 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2021.09.19/ Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм.  2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.