Дархан, Орхон аймгуудад АИ-92 бензины нөөц багасаж, хязгаарлалт хийгээд байна

Дархан, Орхон аймгуудад АИ-92 бензины нөөц багасаж, хязгаарлалт хийгээд байна

Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийн мэдээ /2021 оны 9-р сарын 21-ний өдрийн байдлаар/ Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 26 хоногийн нөөцтэй байна. 

Үүнд:

  • АИ-80 автобензин 46,
  • АИ-92 автобензин 16,
  • ДТ-29,
  • ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй. 

Өргөн хэрэглэгддэг АИ-92 автобензин Улаанбаатарт  4 хоногийн нөөцтэй, Дархан-Уул, Орхон аймагт мөн хэвийн хэмжээнээс бага нөөцтэй байгаа тул тодорхой хязгаарлалт хийсэн байна. Бусад аймагт нөөц хэвийн байна.