"NoNaadam" хөдөлгөөнөөс “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох”-ыг шаардав

"NoNaadam" хөдөлгөөнөөс “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох”-ыг шаардав

NoNaadam хөдөлгөөнөөс Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр /2021.09.22/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус хөдөлгөөнөөс өнгөрсөн 08 дугаар сард наадам зохион байгуулсан зарим аймгийн удирдлагууд болон Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ажээ. Харин энэ талаар ямар нэг арга хэмжээ аваагүй талаар нь мэдэгдлээ. 

Иймд тус хөдөлгөөн зохион байгуулалтад орж, тэмцлийн хурц хэлбэрт орж байгаагаа зарлалаа. 

Түүнчлэн гаргасан тогтоолоо хэрэгжүүлж чаддаггүй, хэрэгжилтэд нь хяналт тавьдаггүй Засгийн газрыг эрх зүйн хувьд чадамжгүй гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлж, Засгийн газрыг огцрохыг эрчимтэй шаардах болно гэв. Энэ үеэр өмгөөлөгч А.Пүрэвдулам "Өөрсдийн санаачилж, УИХ-аар батлуулсан хуулиа өөрсдөө нэг бүрчлэн зөрчсөн. Иргэдийг хуулиа мөрдөхийг шаардаж, зөрчвөл хариуцлага хүлээлгэж байгаа. Гэвч өөрсдөө гаргасан хуулиа зөрчиж байж иргэдийг хууль мөрд гэж шаардаж болохгүй. Иймээс л энэ Засгийн газрыг чадамжгүй гэж үзэж байгаа" гэсэн юм.