Өнөөдөр ОХУ-аас 1500 тонн шатахуун Монгол руу гарна

Өнөөдөр ОХУ-аас 1500 тонн шатахуун Монгол руу гарна

Өнгөрсөн пүрэв гараг/2021.09.22/-т шатахуун борлуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл болох “Петровис” компанийн захирал О.Содбилэг, “Шунхлай” компанийн захирал Ж.Мөнхнаран нар болон  УУХҮЯ-ны төлөөлөл Москва хотод хүрэлцэн очиж, ОХУ-тай хэлцэл хийсэн билээ. 

Хэлцлийн дараа Петровис" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Содбилэг “Энэ сард 1500 тонн АИ-92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ-92 бензин, есдүгээр сард сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ-92 бензин авахаар болсон” талаар мэдээлсэн. 

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Энэ амралтын өдрүүдэд Ангарскийн нефтийн үйлдвэрээс 1500 тонн шатахууныг Монгол руу гаргахаар болсон” талаар мэдээллээ. Татан авалт хамгийн хурдан хийгдлээ гэхэд 2-3 хоног болдог байна. Иймд өнөөдөр гарсан шатахуун мягмар гараг/2021.09.28/ гэхэд Монголд ирэх юм.