АМГТГ: Шатахууны борлуулалт маргааш ХЭВИЙН горимд шилжинэ

АМГТГ: Шатахууны борлуулалт маргааш ХЭВИЙН горимд шилжинэ

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр өчигдөр/2021.09.25/ шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, маргааш гэхэд шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Компаниуд Даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлжээ. Өчигдөр 1,210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд хүрсэн байна. Мөн өчигдөр БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2,500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусжээ. Хөх хотоос Эрээний боомтын зүг өнөөдөр хөдөлж, ирэх долоо хоногийн дунд үе гэхэд орж ирэх аж.

Эх сурвалж: АМГТГ