0-5 хүртэлх насны хүүхдүүдэд тэтгэмжийн 100 мянган төгрөгийг шууд олгох хувилбар яригдаж байна

0-5 хүртэлх насны хүүхдүүдэд тэтгэмжийн 100 мянган төгрөгийг шууд олгох хувилбар яригдаж байна

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгох төсвийн төслийн бэлтгэл ажлыг Сангийн яам хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингэхдээ 2022 оны эхний сараас эхлэн тодорхой хувийн бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгох хэд хэдэн хувилбар яригдаж байгаа аж. Тодруулбал,

  • 0-5 насны хүүхдүүдэд 100,000 төгрөгийг шууд олгох
  • 6-18 насны хүүхдүүдийн 100,000 төгрөгийг 50:50 эсвэл 20:80 зэрэг хувилбараар хуримтлуулах гэсэн сонголт бий болгох санал гаргажээ.