ЗГ: ОХУ, БНХАУ-аас нийлүүлж буй 9750 тонн АИ-92 автобензин ердийн хэрэглээний 8 хоногийн нөөц юм

ЗГ: ОХУ, БНХАУ-аас нийлүүлж буй 9750 тонн АИ-92 автобензин ердийн хэрэглээний 8 хоногийн нөөц юм

Манай улс өнгөрөгч долоо хоног /2021.09.20-26/-т шатахууны хомстолд орсон гэх шалтгаанаар ШТС-ууд бензинээ тодорхой хязгаарлалттай борлуулж байсан бол, энэ зохицуулалт өчигдөр /2021.09.27/-өөс зогсож, шатахууны борлуулалт хэвийн болсон.

Учир нь ОХУ болон БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахууныг хувийн хэвшлүүд Засгийн газартай хамтарч оруулж ирж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгвэл шатахууны экспорт болоод хэрэглээний талаар Засгийн газраас дараах мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал, “9-р сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас манай улсад 9750 орчим тонн АИ-92 автобензин нийлүүлнэ.  Энэ нь Монгол улсын АИ-92 автобензиний ердийн хэрэглээний 8 хоногийн нөөц юм” хэмээжээ.