ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусээр 852 хүн эндсэн нь нас баралтын дээд үзүүлэлт болов

ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусээр 852 хүн эндсэн нь нас баралтын дээд үзүүлэлт болов

ОХУ-д өчигдөр/2021.09.28/ коронавируст халдварын улмаас 852 хүн нас баржээ. Энэ нь тус улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүн эндсэн үзүүлэлт юм. Есдүгээр сарын 24-нд ОХУ-д халдварын улмаас 828 хүн нас барсан нь мөн л нас баралтын дээд үзүүлэлт болж тэмдэглэгдэж байв.

Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэл хийж “бүс нутагт коронавирусийн тархалт нэмэгдэж буйг” хүлээн зөвшөөрсөн байна.

Орос улс халдварын гурав дахь давлагаатай тэмцэж буй. Жон Хопкинс их сургуулийн мэдээлснээр тус улс халдварын тоогоороо дэлхийд долдугаар байрт жагсаж байна. Гэвч хүн амын дархлаажуулалт маш удаашралтай явагдаж байгаа нь эрх баригчдын санаа зовоосон асуудал болж байна. Одоогийн байдлаар тус улсын 115 сая хүн амаас дөнгөж 47 сая нь вакцины эхний тунгаа хийлгээд байгаа юм.

Эх сурвалж: CNN