Л.Оюун-Эрдэнэ АН-ын жагсаалд хүндэтгэлтэй хандах чиглэлийг Х.Нямбаатар сайд болон УОК-т өгчээ

Л.Оюун-Эрдэнэ АН-ын жагсаалд хүндэтгэлтэй хандах чиглэлийг Х.Нямбаатар сайд болон УОК-т өгчээ

Ирэх аравдугаар сарын 01-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Одоо боллоо" уриатай жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах талаараа мэдэгдсэн. Уг жагсаалыг Ардчилсан нам дэмжиж ажиллах бөгөөд иргэд олон нийтийг идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлэхийг уриалсан. Уг жагсаалаар дөрвөн шаардлагыг Засгийн газраас шаардах юм. 

Жагсаал зохион байгуулах хүсэлтийг Хотын дарга Д.Сумъяабазарт өгсөн бөгөөд хариу ирсэн эсэх нь тодорхойгүй байна. 

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар хөндөж "Монгол хүн Үндсэн хуулийнхаа дагуу тайван жагсаал хийж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг нь хүндэтгэж ханд. Төр засагтаа үгээ хэлж, төрийн байгууллагаас тайлан нэхэх эрхтэй. Тэр хүмүүст буруу байхгүй. Харин жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс хариуцлагатай байх ёстой" гэдгийг хэлжээ. Тиймээс иргэдийн үг хэлэх эрхэд нь хүндэтгэлтэй хандах чиглэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон УОК-д өгчээ.