ВИДЕО: Амазон компани  “Astro” хэмээх гэрийн туслагч робот худалдаанд гаргана

ВИДЕО: Амазон компани “Astro” хэмээх гэрийн туслагч робот худалдаанд гаргана

Өчигдөр/2021.09.28/ АНУ-ын мэдээллийн технологийн томоохон компани болох "Амазон" AI-хиймэл оюун ухаанаар тоноглогдсон гэрийн ухаалаг роботыг энэ оны эцэс гэхэд худалдаанд гаргана гэдгээ зарлажээ. 

Тус робот нь “Astro” хэмээх нэртэй бөгөөд жижигхэн гэрийн тэжээвэр нохойтой ойролцоо хэмжээтэй, эргэх дугуйн биетэй, таблет шиг том дэлгэцтэй аж. Робот тухайн хүнийг гэртээ эзгүй байх үед аюулгүй байдлыг шалгаж, эргүүл хийн, сэжигтэй этгээд орж ирсэн тохиолдолд  анхааруулах аж. 

Робот нь жижиг авсаархан учраас гэрт том зай эзлэхгүй, мөн тухайн өдрийн цаг агаар, цагийн хуваарь зэргийг дэлгэц дээрээ харуулах бөгөөд гэрийн тэжээвэр амьтдыг хүртэл асрах давуу талтай. 

"Astro" маш цөөн тоогоор үйлдвэрлэгдэж байгаа тул Амазоноос тусгай урилга авсан хүмүүс л худалдаж авах боломжтой гэжээ. Үнийн хувьд 1000 ам.доллар байх гэнэ.

ВИДЕО: