Халдварын тоо буурсан тул Япон улс маргаашаас эхлэн хөл хорионы дэглэмээ цуцалж байна

Халдварын тоо буурсан тул Япон улс маргаашаас эхлэн хөл хорионы дэглэмээ цуцалж байна

Япон улс 19 хот мужид тогтоосон хөл хорионы дэглэм, найман мужид зарласан халдвараас сэргийлэх арга хэмжээгээ маргааш буюу есдүгээр сарын 30-аас эхлэн дуусгавар болгож буйгаа зарлалаа. 

Хөл хорио цуцлах болсон шалтгаан нь халдварын тархалт буурч, хүн амын дархлаажуулалт ч эрчимтэй явагдаж байгаатай холбоотой аж.

Тус улсад халдварын нөхцөл байдал хүнд байх үед 130 мянган иргэн гэрээр эмчлэгдэж байсан бол энэ тоо 30 мянга болж буурч, эмнэлгийн ор дүүргэлт нь хот хөдөө 50 хувиас доош болсон байна. 

Хөл хориог албан ёсоор дуусгавар болгож байгаа хэдий ч энэ жилдээ багтааж иргэддээ гуравдугаар тунг хийж эхлэхээр төлөвлөөд байгаа юм. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сард зургаа дахь давлагаа эхлэх магадлалтай тул тусгаарлах эмнэлэг, байр, орны хүрэлцээг нэмэгдүүлэхээр ажиллана гэж Засгийн газраас нь мэдээлжээ. Мөн гадаадын оюутнуудыг хүлээн авах ажилд чухал ач холбогдол өгч, цаашид нааштайгаар шийдвэрлэх болно гэж эрх баригчид мэдэгджээ.