Австралийн Флиндерсийн их сургуулийн судлаачид Пинпа хэмээх нуураас 2016 онд хэд хэдэн эртний амьтдын чулуужсан ясны үлдэгдлийг илрүүлж байжээ. Тэгвэл саяхан хийсэн судалгаагаар тус чулуужсан яснуудын зарим хэсэг “Archaehierax sylvestris” гэж нэрлэгддэг бүргэдийн шинэ зүйлийнх байсан нь тогтоогдсон байна. Уг зүйлийг мөн эртний ойн шувуу гэж нэрлэдэг.
“Archaehierax sylvestris” нь ой дотор ан хийх, нисэхэд дасан зохицсон богино далавч, урт, өргөн хөлтэй байжээ. Судлаачдын үзэж байгаагаар “Archaehierax sylvestris” –н хөл нь 15 см урттай бөгөөд нугас, фламинго гэх амьтдыг агнахад тун тохиромжтой аж.
Уг зүйл нь тухайн үед маш цөөн байсан тул чулуужсан яс зэрэг археологийн олдвор олдох нь маш ховор тохиолдол хэмээн судалгааны багийн ахлагч хэлжээ.
Эх сурвалж: BBC