Франц улсын Ерөнхийлөгч рүү өндөг шидсэн оюутныг сэтгэцийн эмнэлэгт шилжүүлжээ

Франц улсын Ерөнхийлөгч рүү өндөг шидсэн оюутныг сэтгэцийн эмнэлэгт шилжүүлжээ

Энэ даваа гарагт /2021.09.27/ Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон руу нэгэн иргэн өндөг чулуудсан хэрэг гарсан билээ.

Өндөг шидсэн иргэн нь 19 настай оюутан байсан бөгөөд хамгаалалтын албаныхан нэн даруй баривчлан, төрийн эрх мэдэлтний эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж, сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн тухай Лион хотын прокурорын газраас мэдээллээ.

Хотын прокурорын газраас тавьсан саналын дагуу түүнийг сэтгэцийн сорилд оруулуухад "сэтгэцийн эмнэлэгт хүргүүлэх шаардлагатай" гэсэн дүгнэлт гарсан байна. Улмаар Франц улсын Брон хотын “Vinatier” гэх сэтгэц мэдрэлийн эмнэлэгт шилжүүлжээ.