Японы шинэ ерөнхий сайдаар Фумио Кишида тодорлоо

Японы шинэ ерөнхий сайдаар Фумио Кишида тодорлоо

Япон улсын Ерөнхий сайд Ёшихиде Сүга энэ сарын 3-нд эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сунгаанд оролцох бодолгүй байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл түүний албан тушаалыг Японы Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида үргэлжлүүлэх нь тодорхой боллоо. Тодруулбал, өнөөдөр болсон намын хурлаар тэрбээр өрсөлдөгч Таро Коногоос олон санал авсан байна.

Өдгөө 64 настай Фумио Кишида нь парламентын олонх болох Либерал Ардчилсан албан тушаалтнуудын дунд нэр хүндтэй нэгэн. Түүний гол мөрийн хөтөлбөр нь баялгийг дахин хуваарилах, Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн эдийн засгийн хөтөлбөрийн гол цөм болсон зах зээлд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх замаар орлогын зөрүүг бууруулах байсан юм.

Олон нийт Ёшихиде Сүгаг Либерал Ардчилсан Намын даргын сунгаанд ялалт байгуулж, албан тушаалаа үргэлжлүүлэн хашина гэсэн хүлээлттэй байв. Гэсэн ч тэрбээр намын даргын сунгаанд оролцохын оронд цар тахалтай тэмцэх ажилд бүх анхаарлаа хандуулж, ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Ёшихиде Сүгаг өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон ерөнхий сайд Абэ Шинзогийн орыг залгамжилсан билээ. Ийнхүү тэрбээр нэг жилийн дараа огцорч байна.

Эх сурвалж: The Washington Post