Саиед Моллай өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээнд хандивлажээ

Саиед Моллай өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээнд хандивлажээ

Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Саиед Моллай "Big Life for Lil Thug-E" хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд хандивлажээ.

Энэ талаар Реппер GEE өөрийн цахим хуудаснаа, "Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай Big Life for Lil Thug-E хандивын аянд маань нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлалаа. Дуудах үнэ 2.000.000₮-өөс эхлэх бөгөөд энэхүү постны сэтгэгдэл хэсэгт маргааш оройны 22:00 цаг хүртэл үнийн санал авна. Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Төөгийд маань туслахын зэрэгцээ дэмждэг тамирчныхаа гарын үсэгтэй өмсгөлийг өөрийн болгоорой" гэжээ.