А.Ичинноров "Сүмогийн холбоонд үлдэхийн тулд" Японы иргэн болсноо зарлав

А.Ичинноров "Сүмогийн холбоонд үлдэхийн тулд" Японы иргэн болсноо зарлав

Өнөөдөр /2021.09.29/ Мэргэжлийн сумо бөхийн комүсүби Ичиножёо А.Ичиннорв Япон улсын иргэншил авснаа албан ёсоор зарлажээ.

Учир нь тэрбээр зодог тайлсан хойноо Сумо бөхийн холбоонд оякатагаар үлдэх эрхтэй болж байгаа аж.

Тодруулбал, сумо бөхийн холбооны дүрмэнд дааснаар “Зөвхөн Япон улсын иргэн ояката болж болно” гэсэн байдаг бөгөөд А.Ичинноровын хувьд Япон улсад ахлах сургуулиа төгсөж 2013 оноос хойш мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэн барилдаж байгаа юм.