Б.Жавхлан: Ирэх онд тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй

Б.Жавхлан: Ирэх онд тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй

Ирэх онд найман чиглэлд төсвийн шинэчлэлтүүдийн зорилт тавьж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр "Хөдөлмөр, өсөлт, бүтээмж гэсэн уриатай найман чиглэлд зорилт тавьж байна.

Үүнд: 

  1. Хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ
  2. Үр ашиг, ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компаниуд дээр бүтцийн шинэчлэлт хийх
  3. Ирээдүйн өв сангаар баталгаажсан хуримтлалтай Монгол хүүхэд, баялагтаа эзэн иргэнийг бий болгоно
  4. Халамжаас хөдөлмөрт шилжих, бодлогыг үе шаттайгаар цаашид үргэлжлүүлнэ
  5. Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж стандарт чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж төрийн албаны бүтцийг шинэчилнэ
  6. Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
  7. Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцүүдийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэхгүй
  8. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад ирэх дөрвөн жил онцгой анхаарч ажиллана. Ийм шинэчлэл зорилтыг агуулсан төсвийг өргөн барилаа. 

Түүнчлэн Дээр дурдсанчлан хүүхдийн тэтгэмжийг мөнгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд долдугаар сарын 1 хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг сонголттойгоор олгох болно. 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно, хүсвэл тодорхой хэмжээтэйгээр хуримтлал руу шилжүүлж болно. Долдугаар сарын 1-ээс эхлээд 50-аас доошгүй мянган төгрөгийг тухайн хүүхдийн хуримтлалд хадгалагдана, 50 мянган төгрөг хүртэлх нь сонголттойгоор хүүхдүүд маань гар дээрээ авч болно. Ирэх онд тэтгэвэр, тэтгэмж нэмээгүй. Төсвийн хувьд маш хязгаарлагдмал он жилүүд байна. Халамжийн төрөл зүйл давхардлыг арилгаж буй шинэчлэлүүд үргэлжилнэ" гэв.