БАРИМТ: ЭМЯ-ны газрын дарга С.Төгсдэлгэр нөхөр Ж.Чинбүрэнгийнхээ эрх ашигтай ХСҮТ-ийн ҮНЭЛГЭЭГ нэмсэн үү

БАРИМТ: ЭМЯ-ны газрын дарга С.Төгсдэлгэр нөхөр Ж.Чинбүрэнгийнхээ эрх ашигтай ХСҮТ-ийн ҮНЭЛГЭЭГ нэмсэн үү

Засгийн газар, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу жил бүр “Улсын эмнэлэг”-үүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж “үнэлгээ” өгдөг ажээ.

-ХСҮТ-ИЙН ЭМНЭЛГИЙН ҮНЭЛГЭЭ ӨНГӨРСӨН ОНЫХООС ОГЦОМ
НЭМЭГДЭЖ
90.2 ХУВЬ БОЛЖ ӨСЖЭЭ -

Тус үнэлгээ өгөх ажлыг Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газраас хариуцан явуулдаг бөгөөд шалгалтад ЭМЯ-ны харьяа Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, ХӨСҮТ зэрэг 17 эмнэлгийг хамруулдаг бөгөөд тодорхой хувиар үйл ажиллагааг үнэлдэг байна.

Тухайлбал, өнгөрсөн 2020 онд тус газраас хийсэн үнэлгээний нэгдсэн дүнгээр;

  • Улсын гуравдугаар төв эмнэлэг хамгийн өндөр буюу 93.46 хувь
  • Эх нялхсын эмнэлэг- 91.98 хувь
  • Сэтгэц мэдрэлийн үндэсний төв- 91.86 хувь
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв-91.04 хувь
  • Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв- 91.02 хувь
  • Цус сэлбэлт судлалын үндэсний төв- 90.24 хувь
  • Арьс өвчин судлалын үндэсний төв- 90.02 хувь А буюу маш сайн гэсэн үнэлгээг авчээ.  

Харин 2020 оны үнэлгээний нэгдсэн дүнгээр;

  • Улсын нэгдсэн төв эмнэлэг-89.04 хувь
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг-89.26 хувь
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/- 86.40 хувь
  • Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/- 87.92 хувь
  • Эмгэг судлалын үндэсний төв- 88.11 хувь
  • Хүүхдийн төв судлал- 89.02 үнэлгээ авч босгыг дөнгөж даван тэнцжээ. Тодруулбал, 70 хувиас доош үнэлгээ авбал байгууллагын удирдлагын хөдөлмөрийг гэрээг цуцлах зэрэг арга хэмжээг авдаг аж.

Уг үнэлгээг гаргахдаа үйл ажиллагаа чанартай, хэвийн явагддаг эсэх хэд, хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд дээрх үнэлгээнээс харвал 2020 онд Д.Нямхүүгийн удирдаж байсан Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарын удирдаж байсан Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ хамгийн бага үнэлгээг авсан байгаа юм.

Гэтэл энэ жил /2021/-ийн эхний хагас сарын үнэлгээгээр ХӨСҮТ-ийн үнэлгээ бүр доошилж 77.4 хувь болж буурсан бол Ж.Чинбүрэнгийн удирдаж байсан Хавдар судлалын үндэсний төв 90.2 хувь болж огцом нэмэгджээ.

Бусад төв болон эмнэлгүүдийн үнэлгээнд ямар өөрчлөлт орсныг доорх хүснэгтээс харьцуулж харж болно. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үнэлгээ 91.04 хувиас хэт доошилж 76.03 болсон байгаа юм.

-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН ЭХНЭР С.ТӨГСДЭЛГЭРИЙГЭЭ
ЭМЯ
-НЫ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛУУЛСАН УУ-

Тэгвэл уг үнэлгээний талаар Эрүүл мэндийн яамны ажилчид доорх дүгнэлтийг өгч байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард тус яамны Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын даргаар С.Төгсдэлгэр томилогдсон. С.Төгсдэлгэр нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу тус ажилд томилогдсон гэдэг.

Тиймээс нөхрийнхөө удирдаж байсан одоо ч эрх ашгаар холбоотой байдаг гэх Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн үнэлгээг нэмэгдүүлсэн үү гэх хардлага тус яамны зарим ажилчдад байгаа аж.

Ж.Чинбүрэн нь Хавдар судлалын үндэсний төвийн даргаар өөрийн найз Н.Эрдэнэхүүг томилуулсан бөгөөд тус эмнэлгийн зүүн жигүүрт өөрийн “Мед портал” гэх эмнэлгийг ажиллуулдгаас эхлээд тус эмнэлгийн төсөвтэй холбоотой бүхий л шийдвэрт оролцдог байж болзошгүй гэдэг. Харин С.Төгсдэлгэрийн тухайд Т.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед  ажлаасаа халагдсан бөгөөд шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа ороход нь сайд асан Д.Сарангэрэл Эмнэлгийн тусламж хариуцсан газрын даргын дүйцүүлэх албыг санал болгосон ч тэрээр “зөвхөн  ЭМЯ-ны “Хяналт, шинжилгээ, үнэлгээний газар”-ын даргаар л ажиллана. Өөр ямар ч газар ажиллахгүй" гэсэн гэх яриа бий.

“Хяналт, шинжилгээ, үнэлгээний газар”-ын хувьд олон улсын донор байгууллагуудын төсөл, санхүүжилтийг хариуцдаг аж.

С.Төгсдэлгэр нь өмнө тус газрын даргаар ажиллаж байхдаа олон улсын төсөл, санхүүжилтийг өөрийн эрх ашгийн хүрээнд зохицуулдаг байсан байж магадгүй гэх хэл, аманд өртөж байсан талаар зарим хэвлэлүүдэд бичиж байжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хувьд эхнэр С.Төгсдэлгэрээ уг албан тушаалд томилуулахаар удаан хөөцөлдөж буй бөгөөд өмнөх Эрүүл мэндийн сайдуудад хүртэл хандаж байснаа хүлээн зөвшөөрч “Улаан бал” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг.

Т.ЭНХЭЛЭЭ