Бээжинд болох Өвлийн олимпыг гаднын жуулчид үзэх боломжгүй

Бээжинд болох Өвлийн олимпыг гаднын жуулчид үзэх боломжгүй

Өвлийн Олимпын XXIV наадам БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд зохион байгуулагдах билээ. Тэгвэл тус наадмын тасалбарыг гаднын жуулчдад худалдаалахгүй, зөвхөн БНХАУ-ын иргэд л үзэх боломжтой талаар Олон Улсын Олимпын хороо мэдээллээ. Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг шийдвэрийг гаргажээ.

Харин Бээжингийн олимпыг үзэх Хятадын иргэд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагыг тавих аж.

Эх сурвалж: Al Jaazera