Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах өргөдлийг өнөөдөр Сүмогийн холбоо эцэслэж ШИЙДВЭРЛЭНЭ

Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах өргөдлийг өнөөдөр Сүмогийн холбоо эцэслэж ШИЙДВЭРЛЭНЭ

Энэ есдүгээр сарын 27-ны өдөр /2021.09.27/ Мэргэжлийн сүмо бөхийн 69 дахь Их аварга Ёкозүна Хакухо М.Даваажаргал өвдөгний бэртлийн улмаас зодог тайлах шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл түүний зодог тайлах өргөдлийг өнөөдөр /2021.09.30/ Японы сумо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс авч хэлэлцэхээр болсон байна.

Их аваргууд зодог тайлаад өөрийн нэрээр сумо бөхийн дэвжээ нээх эрхтэй байдаг хэдий ч тэрбээр Хакүхо “Магаки ояката” нэрээр дэвжээний туслах ояката байх магадлалтай аж.

Харин Хакухо М.Даваажаргалыг зодог тайлах талаар өчигдөр /2021.09.29/ Японы сумо бөхийн холбооны хурал дээр хэлэлцсэн хэдий  ч тодорхой шийдвэр гараагүй тул өнөөдөр ийнхүү эцэслэх юм.